ТАЛЫН ГӨРӨӨЧИН -2022 ТАЙГА НОХОЙН ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭ
  • 2022.10.22 - 2022.10.22

Монгол тайга” нохой судлалын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Талын гөрөөчин 2022” монгол тайга нохойн наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд  Чингис хотноо тав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү наадамд ОХУ-ын Буриадаас,УБХ,Төв аймаг, Сүхбаатар, Дорнод ,Хэнтий аймгийн 5 сумын 60 гаруй нохойчид цугларсан өргөн дэлгэр наадам болж өндөрлөлөө.

Дашрамд дурдахад жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж ,Монгол тайга нохой үүлдэрлэг байдал сайжирч хот хөдөөнөөс зорин ирж манай наадмыг сонирхож хүмүүсийн тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгдэж байгаа нь сайшаалтай байна .

Зургийн цомог