Сэцэн ханы тамга
  • 2020.05.04

Хэнтий аймгийн орон нутгийн музейд хадгалагдаж буй ховор нандин үзмэрүүд болон байгалийн дурсгалт газруудыг цувралаар хүргэж байна.Энэ удаагийн танилцуулах зүйл бол Сэцэн ханы тамга юм. Манж, Монгол үсгээр “Халхын Сэцэн ханы тамга” гэсэн бичигтэй, 1728 онд ( Найралт төвийн VI он, шар бич жилд) Сэцэн хан Цэвдэнбайнжуурын үед олгосон тамга орон нутгийнхаа музейд хадгалагдаж байна. Тус тамгыг пойлоосоор урласан ба хойд хоёр хөл дээрээ суугаа бар дүрсэлсэн бариултай, хүндийн жин 3,9 кг, суурийн хэмжээ 10 х 10 см хэмжээтэй юм.Тамганы суурын дөрвөн талд бичигтэй бөгөөд урд талд нь хятадаар гурван хэсэг бичиж, нөгөө гурван талд нь манжаар бичжээ. Сэцэн ханы тамга нь улсын архивт хадгалагдаж байгаад 1963 онд Хэнтий аймгийн 40 жилийн ойгоор түүхч С.Ичинноровын санал болгосноор аймгийн музейд шилжүүлэн өгсөн байна. Энэ тамгыг 1728 оноос 1911 онд Богд хаант Монгол улс байгуулагдах хүртэл хугацаанд арван Сэцэн хан төрийн үйл хэрэгт хэрэглэж байжээ. Монгол улсын хосгүй үнэт зэрэглэлийн үзмэрт бүртгэгдсэн үзмэр юм.