ХАР ЯМААТЫН БАЙГАЛЫН НӨӨЦ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ГОРИМД САНАЛ АВАХ ТУХАЙ
  • 2023.04.24
2022 оны 10-р сард Хэнтий аймгийн Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумдын иргэд, талуудаас одоо хэрэгжиж буй хамгаалалтын горимд санал авч, 2023 оны 1-р сарын 6- ны өдөр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийг тусган боловсруулсан төсөл. Төсөл боловсруулах ажлыг зохион байгуулсан: Хар ямаатын БНГ-ын хамгаалалтын захиргааны үүргийг гүйцэтгэгч Дэлхийн байгаль хамгаалах сан (^МТ)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар

ХАР ЯМААТЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ГОРИМ САНАЛ АВАХ ТУХАЙ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.    Энэхүү горимын зорилго нь Хар ямаатын байгалийн нөөц газар /цаашид “нөөц газар”гэх/, түүний орчны бүсийн экосистемийн иж бүрдлийг хамгаалах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг байгалийн нөөц газрын хамгаалалтыг хариуцсан бүх шатны эрх бүхий этгээд болон байгууллага,аж ахуйн нэгж, нөхөрлөл, иргэдийн оролцоотойгоор зохицуулахад оршино.

1.2.    Нөөц газар, түүний орчны бүсэд явуулах үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль,Усны тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хууль, Захиргааны хэм хэмжээний акт болон энэхүү горимоор зохицуулна.

1.3.    Уг горимыг нөөц газрын зөвшөөрөгдсөн бүсэд үйл ажиллагаа явуулдаг иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй.

1.4.    Хамгааллын менежментийг хариуцагч болон бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд горимын хэрэгжилтийг ханган ажиллана.

1.5.    Нөөц газар нь хамгаалалтын болон хязгаарлалтынгэсэн хоёр төрлийн дотоод бүсчлэлтэй байхаас гадна нөөц газрын орчны бүстэй байна.

1.6.    Нөөц газрын дотоод бүсчлэлийг хамгааллын менежментийг хариуцагч, Баян-Овоо, Түмэнцогт сумдын Засаг Даргын Тамгын газрын саналыг үндэслэн Аймгийн ИТХ батална.

1.7.    Сумын засаг дарга хамгааллын менежментийг хариуцагчтай хамтран Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн дагуу иргэдэд өгч орчны бүсийн хилийн заагийг сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулна.

1.8.    Байгаль орчны хяналтын улсын байцаагчид болон байгаль хамгаалагч нар нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж,зөрчигчдөд эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцлага хүлээлгэнэ.

Хоёр. Нэр томьёоны тайлба!

Энэхүү горимд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.    “Хамгаалалтын бүс” гэж биологийн олон янз байдлын хувьд чухал, байгалийн өвөрмөц тогтоцтой, түүх соёлын дурсгалт газрыг хамгаалах зорилгоор тогтоосон бүсийг;

2.2.    “Хязгаарлалтын бүс” гэж байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хамтын оролцоотой хэрэгжүүлэх зорилгоор тогтоосон бүсийг;

2.3.    “Нутгийн иргэд” гэж нөөц газарт горим батлагдах хүртэл харьяалалтай амьдарч байгаа Баян-Овоо, Түмэнцогт сумдын иргэдийг;

2.4.    “Бэлчээр” гэж нөөц газрын зөвшөөрөгдсөн бүсэд уламжлалт аргаар мал бэлчээрлүүлэх боломжтой газрыг;

2.5.    “Бэлчээрийн даац” гэж хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу экосистемийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөө учруулахгүйгээр бэлчээрийн нэгж талбайд тодорхой хугацаанд бэлчээрлүүлж болох хонин толгойгоор илэрхийлсэн малын тоо толгойг;

2.6.     “Хадлан” гэж хамгааллын менежментийг хариуцагч,сумдын засаг дарга, нутгийн
иргэд, нөхөрлөлтэй зөвшилцөн тогтоосон бэлчээрийн зохих ургац бүхий талбайг;

2.7.    “Нөхөрлөл” гэж “Газрын тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Ойн тухай” хуулийн дагуу байгалийн нөөц, хадлан, бэлчээрийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх эрхийг олгож, нөөц ашиглалтыг хамтаараа, ил тод, шударга зарчимд нийцүүлэн зохион байгуулж, түүнээс гарсан үр ашгийг иргэдэд тэнцүү хуваарилах зорилготой, сайн дурын үндсэн дээр нэгдэн зохион байгуулалтад орсон иргэдийн бүлэг, нөхөрлөлийг хэлнэ.

Гурав.Байгаль орчныг хамгаалах горим

3.1.    Нөөц газрын хязгаарлалтын бүсэд уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэхдээ дараах горимыг мөрдөнө. Үүнд:

3.1.1.      Сумын Засаг дарга нь хамгааллын менежментийг хариуцагчтай хамтран нөөц газрын бэлчээрийн даац, орчны бүсээс үзүүлэх сөрөг нөлөөг тооцсоны үндсэн дээр нутгийн иргэдийн саналыг үндэслэн бэлчээр ашиглах журам боловсруулан тухайн сумдын ИТХ-аар батлуулж, хэрэгжүүлж болно.

3.1.2.      Сумын Засаг дарга болон хамгааллын менежментийг хариуцагч нь нөөц газрын хязгаарлалтын бүсэд хамгаалалтад авсан байгалийн хэв шинж, тодорхой баялгийн төрх байдал, ургамал, амьтны аймгийн байршил, өсөлт, үржилтэд сөрөг нөлөөгүйгээр уламжлалт мал аж ахуй эрхлэх иргэнтэй бэлчээр ашиглах гурвалсан гэрээ байгуулна

3.1.3.      Бэлчээр ашиглах гэрээний хэрэгжилтийг жил бүрийн 12 дугаар сард багтаан дүгнэж, зөрчил гаргаагүй тохиолдолд гэрээг үргэлжлүүлэн сунгана.

3.1.4.      Нөөц газарт мал аж ахуй эрхэлж буй малчин хууль бусаар байгалийн нөөцийг ашиглах, ан агнах, анчдыг орогнуулах, газарчлах, туслах, бэлчээрийг зохисгүй ашиглах, талхалж доройтуулах, аж ахуйн нэгж, байгууллага, бусад аймаг, сумын тавиул мал авч бэлчээрийн даац хэтрүүлэх зэрэг байгаль орчинд сөрөг нөлөө бүхий аливаа зөрчил гаргасан тохиолдолдбайгаль хамгаалагч, нутгийн иргэдийн саналыг үндэслэн сумын Засаг дарга бэлчээр ашиглах гэрээг цуцалж, газрыг чөлөөлөх захирамж гаргана.

3.1.5.      Байгаль, цаг уурын хүндрэл тохиолдсон үед нөөц газрын хамгаалалтын дэглэм, горим, бэлчээрийн нөөц, даацад нийцүүлэн мал бэлчээрлүүлэхажлыг гэрээний үндсэн дээр хамгааллын менежментийг хариуцагчтай хамтран Сумын засаг дарга зохион байгуулна.

3.1.6.      Нөөц газрын хамгаалалтын бүсэд бэлчээр ашиглахыг хориглоно.

3.1.7.      Нөөц газарт хамгааллын менежментийг хариуцагч болон сумын Засаг даргын зөвшөөрөлгүйгээр малын хашаа, хороо барих, бэлчээрийн талбайг хаших, зохих зөвшөөрөлгүй бүх төрлийн худаг шинээргаргахыг хориглоно.

3.2.      Нөөц газарт хадлан бэлтгэхэд дараах горимыг мөрдөнө. Үүнд:

Нөөц газарт хадлан бэлтгэхэд дараах горимыг мөрдөнө:

3.2.1.      Жил бүр аймгийн Засаг дарга хадлан хадах талбайг тогтоож иргэдэд мэдээлнэ. Аймгийн Засаг дарга хадлан хадах талбайг тогтоохдоо тухайн нөөц газарт оршин суугч иргэд болон сумын засаг дарга, хамгааллын менежментийг хариуцагч нарын саналыг үндэслэн тогтооно. Иргэд хадлангийн тогтоосон талбайгаас байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр зөвхөн ахуйн зориулалтаар хадлан хадахыг зөвшөөрнө.

3.2.2.      Сумын Засаг дарга байгаль, цаг уурын хүндрэл тохиолдсон үед нөөц газар, тэдгээрийн орчны бүсэд хамгаалалтын дэглэм, горимд нийцүүлэн хадлан бэлтгэх ажлыг гэрээний үндсэн дээр хамгааллын менежментийг хариуцагчтай хамтран зохион байгуулна.

3.2.3.      Энэхүү горимын 3.2.1, 3.2.2 -д зааснаас бусад тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ахуйн зориулалтаар хадлан хадахыг хориглоно.

3.3.      Нөөц газрын тогтоосон бүсэд нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулахдаа дор дурдсан горимыг мөрдөнө. Үүнд:

3.3.1.      Нөөц газарт холбогдох хууль тогтоомж, горим, гэрээнд хориглосон аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

3.3.2.      Татмын ой, төгөл ойг зөвхөн ой зохион байгуулалтын ажлын дүгнэлт болон зохих зөвшөөрөлтэйгээр ашиглана.

3.3.3.      Нөөц газарт эмийн болон ашигт ургамлын нөөц, даацад үндэслэн зөвхөн зохих зөвшөөрөлтэйгээр, технологийн дагуу ашиглаж болно

3.3.4.      Иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.13-т заасны дагуу сумын Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж болно.

3.3.5.      Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зөвхөн тогтоосон газарт зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулахдаа тухайн газрын хөрсийг элэгдэл, эвдрэл, бохирдлоос хамгаалах, доройтож талхлагдсан газрыг урт, богино хугацаагаар өнжүүлэх замаар хөрс, ургамлыг нөхөн сэргээх үүрэгхүлээнэ.

3.3.6.      Иргэд, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зөрчил гарсан тохиолдолд хамгааллын менежментийг хариуцагч, байгаль хамгаалагч, улсын хяналтын байцаагчид тухай бүр шуурхай мэдээлнэ.

[Дөрөв. Газар ашиглах

4.1.   Нөөц газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээрзөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр газар ашиглана.

4.2.   Нөөц газарт газар ашиглах зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох бөгөөд сонгон шалгаруулалтыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу явуулна.

Тав. Бусад зүйл

5.1.   Аялал жуулчлалыг нөөц газрын зорилго, нөөц, даацад нийцсэн батлагдсан хөтөлбөр,маршрутындагуу зохион байгуулна

5.2.    Орчны бүсэд аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө нь шаардлагатай бол нөөц газрын батлагдсан хөтөлбөр, маршруттай уялдсан байна.

5.3.    Нөөц газарт хог хаях, ус бохирдуулах, ил гал гаргах, амьтан үргээх, замбараагүй замгаргах, зөвшөөрөгдөөгүй газар отоглож хоноглох зэрэг байгаль орчинд сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

5.4.    Нөөц газрын менежментийн төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх бүх төрлийн барилга, байгууламж барихыг хориглоно.

5.5.    Зохих зөвшөөрөлгүйгээр судалгаа, шинжилгээний ажил, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Зургаа. Хариуцлага хүлээлгэх

6.1.    Нөөц газарт газар ашиглаж байгааиргэн,нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулсан, энэ горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан, горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол газар ашиглах гэрээг дуусгавар болгоно.

6.2.    Энэхүү горимыг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.