Аялал жуулчлалын Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалтад 400 орчим хүн хамрагдлааen
  • 2019.09.13

БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан Аялал жуулчлалын зочлох үйлчилгээний салбарын төрөлжсөн сургалт өнөөдөр өндөрлөж, Тогооч, зөөгч, Бареста, Бартендер, Өрөөний үйлчлэгч, Зочин хүлээн авагч, Хөтөч, тайлбарлагч мэргэжлээр 320 гаруй хүн мэргэшиж, сертификатаа гардан авлаа.

 

Монголын зочид буудлуудын холбоо, Барестагийн холбоо, Бартендерийн холбоо, Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоо, Олон улсын мэргэшсэн тогооч нарын баг тус сургалтыг “ХАМТДАА ХӨГЖЬЕ, ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” уриан дор удирдан таван өдрийн турш эрчимжүүлсэн богино хугацааны сургалтыг Олон улсын стандартад нийцсэн адил хөтөлбөртэйгөөр, 21 аймаг, Улаанбаатар хотоос нийтдээ 13-15 мянган хүнийг хамруулах зорилтыг МУ-ын Засгийн газраас дэвшүүлсэн. Үр дүнд нь зочлох үйлчилгээний салбар хөгжин жуулчдад үзүүлэх үйлчилгээ, стандарт сайжирч жуулчид сэтгэл ханамжтай буцах нөхцөл бүрдэхээс гадна нийслэлийн болон орон нутгийн иргэд ажлын байртай болж орлогоо нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

 

Сертификат гардуулах үеэр Хэнтий аймагт Мэргэжлийн зочлох үйлчилгээний болон Барестагийн мэргэжлийн сургагч багш нар бэлтгэж өгөх, Бартендерийн үйлчилгээг орон нутагтаа дэлгэрүүлээрэй хэмээж багаж, тоног төхөөрөмж гардуулан өгсөн нь олны анхаарлыг татлаа. Түүнчлэн МСҮТ-ийн үйлчилгээний сургалтыг сайжруулахтай холбоотойгоор 2019-2020 оны хичээлийн жилд Зочлох үйлчилгээний, Хөтөч, тайлбарлагчийн мэргэжлийн ангийг ХНХЯ-ны харьяа Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийн газраас шинээр нээн ажиллуулах болсныг мэдэгдлээ.

 

Аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар цаашдаа жил бүр мэргэжлийн баг бүрэлдэхүүнийг урьж, ахисан төвшний сургалтуудыг орон нутагт авах сонирхолтой байгаагаа мэдэгдэж хамтран ажиллах талаар санал солилцлоо.