ГАЛШИРЫН ХУРДАН АДУУНЫ БАЯР
  • 2022.10.23 - 2022.10.24

Зохион байгуулах газар: АЗДТГ, Галшир сумын ЗДТГ, Хэнтий аймгийн БОАЖГ 

Зохион байгуулах хугацаа: 2021 оны 7-р сарын 20-21нд 

ГАЛШАР АДУУ “Галшар” адуу нь  2007 онд үндсэн сайжруулагчаар батламж авч 2016 онд Монгол улсад АНХ удаа Галшар адууг “ҮҮЛДЭР” болгон баталгаажуулсан. 2014, 2015 оны “Нэг суурин нэг бүтээгдэхүүн” улсын үзэсгэлэн худалдаанд Шилмэл мал төрөлд “Галшар адуу” нь тэргүүн байрыг эзэлсэн.  Галшарын үүдэрийн Хонгор азарга 1989 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Шилмэл мал улсын үзэсгэлэнд амжилттай оролцож тэргүүн байр алтан медаль, 2011 онд Сүхбаатар аймагт зохион байгуулагдсан зүүн бүсийн үзэсгэлэнд Бор халзан гүү дэд байр мөнгөн медаль, 2015 онд Монгол Улсын Шилмэл мал үзэсгэлэнд М.Төмөрбаатарын Халтар азарга шилдэг хээлтүүлэгчээр тэргүүн байр, Д.Энхтайваны Ногоон гүү Шилдэг хээлтэгчээр тэргүүн байр, Т.Төрмөнхийн Цагаан гүү хээлтэгч төрөлд дэд байр, Р.Ачтайн Хээр азарга хээлтүүлэгч төрөлд тусгай байр тус тус эзэлж шагнагдсан амжилт гаргасан.  

“Галшар адууны баяр” арга хэмжээг аймгийн Засаг даргын ивээл дор Соёл спортын газар, Сэцэн хааны музейтэй хамтран 2014 оноос уламжлал болгон 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээгээр Монгол хүү бага наадам, адуучин, 2 насны морь уралдуулж, Сайхан наадамчин тэмцээнүүдийг зохион явуулж хэвшээд байна.  2015 онд МҮОНРТВ-ээс эрхлэн явуулдаг “Морьтон Монгол” жагсаалыг зохион байгуулж хамгийн олон буюу 450 гаруй морьтоны жагсаал болсон. 

Галшар адуу үүсэн бүрэлдэж, үржиж олшроод хурдан хүлэг халх даяар алдаршаад 100 гаруй жил болжээ. Галшар  “Адуу”  2007 онд үндсэн сайжруулагчаар батламж авч 2016 оны 06-р сард Монгол улсад анх удаа “Галшар үүлдэрийн адуу” гэрчилгээг авсан.  Манай сум 2016 оны эцэст 21451 адуу тоолуулсан ба Хоёр Түмэн адууны баяраа 2017 оны 07-р сард тэмдэглэж  алдарт уяачид, адуугаа алдаршуулсан билээ. Галшар сумаас улсын баяр наадмаас 56 түрүү, 165 айраг, даншгийн наадмаас 9 түрүү 26 айраг, Хан Хэнтий уулын аймгийн наадмаас 56 түрүү 178 айраг авсан байдаг.  Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын Огтор хонгор, Мойног хонгор, Оонон хар, Мэнгэт халиун, Зандан буурал, Элбэг хээр, Идэр хээр, Саруул хээр, Эсгэл халтар, Хэнз халтар, Тонж ногоон, Дагмид-Очир мээрэнгийн сайхан хонгор, Шил зээрд, Норов хүрэн зэрэг 30 гаруй хурдан удмын адууг одоо үржүүлж байгаа 19100 адуу удмын сан болон хадгалсаар байна. 2014 онд Баянбадрал багийн Улсын сайн малчин Т.Төрмөнх 155 унага бойжуулж 660 адуу тоолуулсан амжилтаар МҮОНРадиогын “Алтан унага”-ны эзнээр тодорсон амжилт гаргасан. 

Gallery