Чингисийн гурван нуур
  • Жуулчны бааз
  • From UB city 600km
  • From the Aimag center 270km
  • Phone : 99117578, 99907870, 98107578, 98887578

Байгуулагдсан он: 2001

Гэр буудлын тоо: 12 гэрт 22 ортой

Байшин буудлын тоо: 11 байшинд 28 ортой

Нийт орны тоо: 50

Хаяг: Хэнтий аймаг, Дадал сум

Анх 1949 онд амралт, рашаан сувиллын чиглэлээр байгуулагдсан. “Гурван нуур”-ын амралт нь 2001 онд хувьчлагдаж шинэчлэгдсэн.  Эзэн Чингисийн өлгий нутаг, түүхэн дурсгалт газрууд, нутгийн зон олны ёс заншилтай танилцан тохилог байр, амтат хоол, түргэн шуурхай үйлчилгээг мэдэрч байгалийн сайханд саатан морилох газар юм.  Улаанбаатар хотоос 600км, Өндөрхаан хотоос 270км, Чойбалсан хотоос 326км, Баруун-Урт хотоос 500км зайд оршдог.  Д.т.д хамгийн нам дор газар нь 800м, хамгийн өндөр нь 1600м өргөгдсөн.

Жуулчны бааз: Гурван нуурын амралт рашаан сувиллыг түшиглэн байгуулагдсан жуулчны бааз нь Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Чингис хааны мэндэлсэн Дэлүүн Болдогийн өвөрт, Гурван нуурын хойд эрэг дээр байрладаг.  Нэг ээлжиндээ 50-60 хүн хүлээн авах хүчин чадалтай.  22 ор бүхий 12 гэр, 28 ор бүхий 11 дүнзэн байшингаас бүрддэг. Ресторан нь нэг ээлжиндээ 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай. Үндэсний хоол, европ хоол, ази хоол, захиалгат хоол (хорхог, боодог, шорлог), хээрийн болон боодлын хоол

Аяллын төрөл:  Эзэн Чингис хааны түүхт газруудаар аялах түүхийн аялал, явган аялал, морин аялал, уулын аялал, буриад айлын зан заншил, халх айлын зан заншилтай танилцах, үхэр тэргээр аялах, орон нутгийн болон ангын музей үзэх, гэр барьж сонирхуулах, загасчлах аялал, фото аялал, шувуу ажиглах аялал, өвлийн аялал (цана, чарга, тэшүүр, морин чаргаар аялах), зарим ангын төрөл зүйлтэй танилцах аялал хийх боломжтой.

Эзэн Чингис хааны төрсөн газар Дэлүүн Болдог, ууж ундаалж өссөн Хажуу булгийн цэнгэг рашаан, Боорчийн хөшөө, Хэрмэн зам, Хэрлэнгийн хөдөө арал дахь Долоон Болдог, Чингис хааны гэрэлт хөшөө зэрэг түүхэн дурсгалт газруудыг үзэх боломжтой.

Үйлчилгээ ба хэрэгсэл: Ардын урлагийн тоглолт, үндэсний уламжлалт тоглоом, үндэсний ёс заншил, түүх дурсгалын баримтат болон уран сайхны кино үзэх, ардын эмчилгээ, бүх биеийн болон хэсэгчилсэн бариа хийлгэх, бэсрэг наадам үзэх, бэлэг дурсгалын дэлгүүрт үйлчлүүлэх, бүрэн хэрэглэлтэй морь, үхэр тэргээр аялах, сансарын холбоогоор холбогдох, саунд суух, спорт тоглоомоор тоглох, цана, чарга, тэшүүрээр гулгах.

Амралт, рашаан сувилал: Чингисийн Гурван нуур амралт, рашаан сувилал нь нэг ээлжиндээ 200-250 хүн хүлээн авах хүчин чадалтай.  Ардын уламжлалт болон европ эмчилгээ хослуулан хийдэг. Өвчин эмгэгээ уламжлалт анагаах ухаан, рашаан сувиллын эмчилгээгээр илааршуулах боломжтой.  Зүү төөнүүр, хануур, соронзон бумба, шавар эмчилгээ, бариа засал, сүүн бариа хийлгэх, физик эмчилгээ, агаар эмчилгээ, нар ба элсэн шарлага, биеийн тамирын дасгал, шар сүүн ванн, шилмүүст ванн, барагшуунтай ванн эмчилгээ хийлгэх.