Хэнтий аймгийн Биндэр суманд Тогорууны баяр зохион байгуулагдлаа
  • 2019.09.13
Хэнтий аймгийн Биндэр суманд Тогорууны баярын арга хэмжээг 2019.06.07-ны өдөр Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь Хөтөлбөрийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Олон улсын тогорууны сан, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчи, аялал жуулчлалын газар, Монгол хан экспедиц, Онон балжийн байгалийн цогцолборт газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллагуудтай хамтран Цагаан нуурын хөвөөнөө өргөн дэлгэр тэмдэглэлээ. Уг наадмыг Олон улсын Тогорууны сан, Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Биндэр сумын Засаг даргын тамгын газрын санаачлагаар 2013 оны 06 сарын 13-ний өдрөөс эхлэн Монгол наадмын хүрээнд зохион байгуулсаар өдгөө 6 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд Хэнтий аймгийн аялал жуулчлалын томоохон эвентүүдийн нэг болсон билээ

Хэнтий аймгийн Биндэр суманд Тогорууны баярын арга хэмжээг 2019.06.07-ны өдөр Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь Хөтөлбөрийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Олон улсын тогорууны сан, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчи, аялал жуулчлалын газар,  Монгол хан экспедиц, Онон балжийн байгалийн цогцолборт газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллагуудтай хамтран Цагаан нуурын хөвөөнөө өргөн дэлгэр тэмдэглэлээ. Уг наадмыг Олон улсын Тогорууны сан, Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Биндэр сумын Засаг даргын тамгын газрын санаачлагаар 2013 оны 06 сарын 13-ний өдрөөс эхлэн Монгол наадмын хүрээнд зохион байгуулсаар өдгөө 6 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд Хэнтий аймгийн аялал жуулчлалын томоохон эвентүүдийн нэг болсон билээ.

Монгол орон маань дэлхийд ховордсон гайхалтай үзэсгэлэнт 5 зүйл тогоруу шувууны өсч үржиж байгаа сүүлийн Баянбүрд бөгөөд тэдгээрийг харж ажиглах, хамгаалах цөөхөн газрын нэг нь манай сумын Хурх-Хүйтний хөндий учраас Биндэрчүүд бид нийтээр бахархаж, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээж, цаашилбал харж хамгаалах, өсөж үржихэд нь тус болвол хойчийн үед буян болох нь дамжиггүй юм. Тийм ч учраас Монгол оронд төдийгүй дэлхийн хэмжээнд ховордож байгаа цэн тогоруу, өвөгт тогоруу, цагаан тогоруу, хар тогоруу, хархираа тогоруу, алаг тогоруу, ус намгархаг газрын хамгааллын тухай нутгийн иргэдийн ойлголтыг сайжруулах, төрөлх нутгийнхаа байгалийн баялагаар бахархах сэтгэлийг дэмжин хөгжүүлэх, эко аялал жулчлалыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор уг наадмыг зохион байгуулдаг юм.

 

2019 оны Тогорууны баярын хүүхдийн Гар зураг, эссэ, бүжгийн тэмцээнд Дорнот аймгийн Баян-Уул сум, Хэнтий аймгийн Биндэр, Хэрлэн, Баян-Адрага, Дадал, Гурван баян, Мөрөн,Батширээт сум, ОХУ-аас 120 гаруй хүүхдүүд оролцож, АНУ, Англи, Сингапур, Канад, Орос, Швед улсаас 20 гаруй жуулчид хүрэлцэн ирж уг наадмыг сонирхсон юм. Гадаад дотоодын жуулчид, наадамчин олонд зориулан Монголын уламжлал ахуйн соёлыг харуулсан гэр музей, эрийн гурван наадам, хүүхдүүдийн гар зургийн үзэсгэлэн, тэргүүн байрт шалгарсан эссэ бичлэг, тогорууны тухай болон үндэсний, орчин үеийн бүжгийн үзүүлбэрүүдийг толилуулсан нь үзэгдчийн сайшаалыг ихээхэн хүртэж байлаа.