Ургамал, амьтан
БАЙГАЛИЙН УРГАМАЛ
  • 2019.09.27

Монгол орны нутаг дэвсэрийг газрын гадарга, хөрс, уур амьсгал, ургамлын нөмрөгийн онцлог байдлыг харгалзан ургамал газарзүйн 16 мужид хуваасан байдаг.  Үүнээс Хэнтий аймаг нь Хэнтий уулын тайгат муж, Монгол дагуурын хээр, Дундад халхын хээр гэсэн 3 мужид хамрагддаг байна

Монгол орны Улаан номонд бүртгэгдсэн ургамал:

Улаан номонд бүртгэгдсэн ургамлуупаас Алтайн сонгино,  Монгол хундагана,  Ягаан цээнэ, Цагаан дэгд, Түмэн залаа aжигана /Ацан ажигана/, Эмийнбамбай, Морин Зээргэнэ, Дөрвөлсөн Мүгэз, Шаргалдуу Лидэр, Яшилдуу Чацаргана, Харнэрс, Хасалгана тэрэлж, Цагаан цээнэ, Ягаан Гагнуур, Эгэл годоль өвс,  Сибирь жодоо зэрэг 16 зүйлийн ургамал одоогоор манай аймгийн нутагт бүртгэгдээд байна.

Нэн ховор ургамал:

Байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нь нэн хязгаарлагдмал ашиглах нөөцгүй, устах аюулд орсон Морин Зээргэнэ, Өргөн зуншил цэцэг, Шудаг годоль өвс, Шар төмст сарна, Монгол хундагана, Цагаан цээнэ, Ягаан гагнуур, Цайвардуу могойн идээ, Цэдэний гиш, Үхэр дигд, Даль тэрэлж, Хасалгана тэрэлж, Дагуур илаархай, Сурнаг тэрэлж, Бяцхан навчит тэрэлж, Хуурамч арц, Хонин арц, Хар нэрс, Тэмээн хөх ерөндгөнө, Сибирь жодоо, Сарлан сарна гэх мэт 21 зүйл  ургамал бүртгэгдсэн байна. Энэ нь Хэнтий аймагт ургаж буй ургамлын зүйлийн бүрдлийн 6% эзэлж байна.

Ховор ургамал:

Байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар нь хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй Хуш нарс, Эгэл нишингэ, Үндэслэдэг зэгс, Туулайн улалж, Анхил сонгино, Ацан ажигана, Гол өвсдүү дэвхрэгийн цагаан, Сүүдэрийн цагаан, Үлдэн могойн идээ, Час улаан долоогоно,  Цагаан хошоон,  Цагаан дэгд, Эмийн бамбай, Азийн төлөгч өвс, Ураал чихэр өвс, Алтайн сонгино, Падгар бадаан, Дэрэвгэр жиргэрүү, Төллүүр тарна, Ягаан цээнэ, Эгэл бавран, Нангиад Зээргэнэ гэх мэт 35 зүйл ургамал одоогоор бүргэгдээд байна. Энэ нь Хэнтий аймагт ургаж буй ургамлын зүйлийн бүрдлийн 9% эзэлж байна

Нэн ховор болон ховор ургамлуудаас гадна 107 зүйлийн ашиглалтанд өртөмтгий (эмийн) ашигт ургамал байгаа  нь нийт ургамлын 28% эзэлж байгаа нь  судалгаагаар тогтоогдоод байна.