Монголын хамгийн өндөр хүн:
Монголын хамгийн өндөр хүн бол Их монгол хэмээн олноо алдаршсан Шаравжамц. “Залуу жанжин” хэмээн алдаршсан Б.Лхагвасүрэн, Улсын баатар Д.Нянтайсүрэн хоёртой авхуулсан зураг дээр тэр 2 бүсэлхийд нь хүрэхгүй зогссон хүүхэд шиг гарсан байдаг. Тэрээр Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат. Шаравжамц цэрэгт очихдоо 275см байжээ. Жанжин Лхагвасүрэнгийн дэргэд цэргийн алба хааж байгаад буцах замдаа 25 насандаа машиныослоор нас баржээ. Шаравжамцын араг яс нь Анагаах ухааны дээд сургуулийн анатомийн ангид байдаг.
Ардын хувьсгалын эхэн үед амьдарч байсан өндөр Гонгор бол монголын гайхамшиг болсон өндөр хүн байжээ. Түүний биеийн өндөр нь 264см байжээ. Далай чин вангийн хушуу буюу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалан сумын харъяат. Пүрэвийн Гонгор 4 хүүхэдтэй байжээ. 1913 онд Ерөнхий сайд Сайн ноён хан Намнасүрэн нь Хаант Орос улсад айлчлахдаа Гонгорт Монгол эр хүний бүрэн гоёл чимэглэлтэй хэт хутга, хувцас хийлгүүлж, өөрийнхөө хиагаар дагуулж явсан нь гадаадын том гүрний дипломатуудыг өөртөө татах нарийн арга байжээ. Оросын хаан өндөр Гонгортой 2 удаа биечлэн уулзаж түүнд гутал хийлгүүлж бэлэглэжээ. Түүний өмсдөг гутлын ул нь 49см байжээ.