1936 оны намар Хэнтий аймгийн Баян-Өндөр сумын нутаг Боомтын амнаас Сухайтын шил хүртэл 5-6 километр урт, 400-500 метр орчим өргөн зурвас газар “Задын чулуу” хэлбэрийн Улаан мөсөн мөндөр оржээ. Мөн 1960 оны 7-р сард Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Баянбулагт Том хомоолын чинээ мөндөр оржээ. 1965 оны 7-р сарын дундуур Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутгаар гэнэт хөө шиг хар үүл гарч , газар тэнгэр ялгагдахгүй болж 30 гаруй километрийн тэртээгээс их дуу гарч удалгүй Тэмээний хоргол шиг мөндөр оржээ. 1973 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Шаргал нуурт Самрын боргоцой шиг арзгар гадаргуутай мөндөр, 1917 оны 8-р сарын 13-нд Дорнодговь аймгийн Өргөн сумын нутаг Алаг хэмээх газар Тэмээний хоргол шиг мөндөр оржээ. Уг мөндөрт галт тэрэгний зам эвдэрч их үер болсны улмаас тэмээ усанд живж байжээ.