Аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг “ ГАЛШАР АДУУНЫ БАЯР-2022” аялал жуулчлалын эвент арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 23-нд “Хужиртын шөрмөсөн чулуут довон”-д амжилттай зохион байгуулж 6 багийн хүүхэд, залуучууд, иргэдийн дунд 5 төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээний үеэр Хэнтий аймгийн музей, сумын ИТХурал, Соёлын төвийн хамт олон иргэдэд үзвэр үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаа.
Уг арга хэмжээний гол тэмцээн болох “Монгол хүү наадам”-д 12 хүүхэд оролцож морь унаж уралдах, сур харвах, Бөх барилдах зэрэг эрийн гурван наадмын төрлүүдээр хурд хүч авхаалж самбаагаа сорьж аврагаа шалгаруулсан нь олны анхаарлыг татаж байлаа.