Хүннү хөдөө арал
  • Жуулчны бааз
  • УБ хотоос 270км
  • Утас : 80013919
  • Нийгмийн сүлжээ :

Хүннү хөдөө арал жуулны бааз нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг далайн төвшнөөс дээш 1250 метрт Улаанбаатар хотоос 270 километр зайтай орших ба Хэнтий аймгийн Жаргалтхаан сум хүртэл 230 км засмал замаар, Жаргалтхаан сумаас Аваргатосон рашаан сувилал хүртэл 40 км сайжруулсан шороон замаар явж очно.
Тосон нуурын рашааны химийн найрлага нь карбонат гидрокарбонат-хлорид, натри, кальцийн найрлагатай соодлог нуур юм.

Аваргын рашаан нь гидрокарбонат-натри-магни-кальцийн найрлагатай, 2 ба 3 цэнэгт төмөртэй, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм.
Эмчлэх өвчний заалт: -Арьсны эмгэгүүд -Харшил, хордлогын нөлөөтэй эмгэгүүд -Сахарын диабет -Дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг -Мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд -Үе мөчний хэрх өвчин -Хамар хоолойн эмгэг -Гэмтэл бэртлийн дараах үе хэмээн ангилдаг.