Чингисийн хөшөө
  • Түүхэн дурсгалт
  • Харьяа сум : Дадал
  • Ангилал : Машинтай аялах
  • УБ хотоос : 600 км
  • Аймгийн төвөөс : 270 км

Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурын амралтын газрын ойролцоо 1962 онд Чингис хаан мэндэлсний 800 жилийн ойгоор босгосон хөшөө юм. Уг хөшөөний загварыг уран барималч Л.Махвал зохиож 12 метр өндөр, 10 метр суурийн өргөнтэй, 4 метр зузаантайгаар хийж оройн хэсэгт Монголчуудын эртнээс нааш бадран мандахын билэг тэмдэг гэж үзэж ирсэн галыг  бадамлан асаж буй хэлбэрээр дүрсэлсэн. Хөшөөний урд талд Чингис хааны босоо хөргийг төрийн зүтгэлтэн хүний эрхэмсэг төрхтэйгөөр сийлж, баруун дээд хэсэгт төрийн цагаан сүлдийг дүрслэн, Чингис хааны зүүн талд нь “Алд бие мину алжааваас алжаатугай. Аху төр мину бүү алдартугай” хэмээн хуучин монгол бичгээр бичсэн байдаг. Хөшөөний ар талд “Монголын тулгар төрийг байгуулсан Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулав” гэсэн бичээс байдаг.