Биндэр овоо
  • Түүхэн дурсгалт
  • Харьяа сум : Батширээт
  • Ангилал : Машинтай аялах
  • УБ хотоос : 435 км
  • Аймгийн төвөөс : 228 км

Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт байх овоо бөгөөд шургааг модоор барьж дээр нь чулуун овоо босгосон байдаг нь өвөрмөц билээ. Энэ овооны зүүн урд талд эртний сүг зураг, элдэв янзын тамганы бичиг дардас бүхий Рашаан хад байдаг. Рашаан хаднаа сийлсэн хэдэн зуун тамга тэмдэг, хүн амьтны дүрс нь түүхийн өөр өөр үед хамаарах ажээ. Үүнд хөхтөн амьтны хамгийн анхны хэлбэр савагт хирс, хүн төрөлхтөнтэй хамгийн удаан амьдарсан аварга том хөхтөн арслан заан зэрэг амьтанг дүрсэлсэн байдаг. Одоогоос 40-14 мянган жилийн өмнө Хэнтийн нуруугаар амьдарч байсан эртний хүмүүс цахиураар зэвсэг хийж хулан, арслан заан, савагт хирс зэргийг агнаж амьдардаг байсныг уг Рашаан хадны зурагнууд гэрчлэх ажээ.