Бурхан Халдун
  • Байгалийн үзэсгэлэнт
  • Харьяа сум : Өмнөдэлгэр
  • Ангилал : Машинтай аялах
  • УБ хотоос : 279 км
  • Аймгийн төвөөс : 290 км

 

Бурхан халдун ууланд аялахад анхаарах зүйлс:

 Улааанбаатар хотоос Багануур дүүрэг хүртэл 130 орчим км засмал замаар явна. Цааш үлдсэн замаа шороон замаар явах ч хайрхан дөхөх тусам зам бартаатай болдог. Мөнгөнморьт сумаар дайрч машинаа  бензинээр цэнэглээд шөнөжин явж үүрээр хайрханы доод бэлд хүрнэ

Аялалыг өвлийн улирал болох 12 сараас 2 сарын хооронд хийвэл тохиромжтой. Зуны цагт шавар ус, намаг ихтэй машин явахад хүндрэлтэй байдаг. Өвлийн улиралд Машинтай аялах хугацаанд голын мөс цөмрөх, цасанд суух зэрэг байгалийн саад бартаа их, цаг агаарын нөхцөл байдал үүсч болзошгүй тул  хувийн бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. / Аялалын хөнжил / мишок /, Дулаан хувцас, Майхан, гар чийдэн, шүдэнз гэх мэт / Алхалт эхлээд ойгоос гарах хүртэл ойролцоогоор 2,5 км алхдаг. Хүйтэн гээд зузаалсан байдаг тул халууцаж хөлөрдөг бөгөөд ойгоос гарахаар салхинд даарч жиндэх тохиолдол байдаг. Замдаа жижиг савтай ус авч явбал зүгээр байдгаас гадна  ихэнх тохиолдолд салхитай байдаг. Иймд хувцсаа маш сайн тохируулж өмсөх хэрэгтэй. Дулаан бээлий, салхи нэвтрэхгүй куртка өмд, амны ороолт  цасны шил, дулаан гутал халитардаггүй байх зэрэг зайлшгүй шаардлагатай. 

 Бурхан Халдун: Өмнөдэлгэр сумын нутаг дахь ой хөвчит энэ уулын нэр нь анх цайзат бэхлэлт гэсэн утгыг илэрхийлж байснаа XII зууны үед тахилгын газар гэсэн утга санаатай болжээ. Харин XVII зууны үед Монголын түүхчид бурхан гэдэг үгтэй холбон тайлбарласнаас эл үгийн анхын утга мартагдсан байна. Тэмүүжин багадаа хэдэнтээ Гурван мэргэд мэт дайснууддаа мөшгөгдөн дутааж байх үедээ Бурхан Халдун ууланд бүгэн амь гарч байжээ. Тэрээр нэгэнтээ уулнаас бууж ирснийхээ дараа:

      Бурхан Халдуныг өглөө бүр тахья

      Өдөр бүр мөргөе

      Ургийн урагт мэдтүгэй . . .  гэж бүсээ хүзүүндээ тохож, сөгдөн есөнтөө мөргөж байсан нь энэ уулыг хичнээн их шүтэж байсны илрэл буй за.

Бөө мөргөлийн сүсэг бишрэлтэй түүний бодлоор тэр уул зөвхөн сүрлэг том хад хясаа, намаг шавар, ой хөвч ихтэйдээ амийг минь аварлаа гэх бус харин түүнд онгон сахиус оршдог хэмээн тахиж байсан байна. Тиймээс эдүгээ Бурхан Халдуны овоо нь оройдоо бус бэлд нь байдаг.

Түүнд дээдсийн шарил байдгаас очиж болохгүй ариун нандин байлгаж, нууцлах учиртай хэмээдэг бүлгээ. Төрийн тахилгатай дөрвөн уулын нэг бөгөөд төрийн тахилгаар төрийн хар сүлдийг тахиж төрийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг юм.