Балдан Брайвун хийд: Дэлгэрхаан уулын өвөрт уг хийдийг 1777 онд боржин чулуугаар барьжээ. Ар халхын Утай Гүмбэн хэмээн нэрлэгдэж байсан энэ том хийдийг их хэлмэгдүүлэлтийн үед эвдэн сүйтгэсэн бөгөөд одоо суурин дээр нь жижиг хийд үйл ажиллагаа явуулж байна. Тус хийдийн орчмын нарс, шинэс бүхий ойтой, нилдээ боржин чулуутай сайхан уулыг арван гурван Сансар уул гэдэг. Мөн хийдээс зүүн урагш замд боржин чулуун дээр товойлгон хийсэн 2:3 метрийн хэмжээтэй Манзушир бурхан байдаг.