ЁОХОРЫН НААДАМ /2 ЖИЛД 1 УДАА/
  • 2019.07.18 - 2019.07.19

Энэ жил тав дахь удаагаа болох "Ёохор" наадмын товыг зарлагдлаа. "Ёохор-2019" наадам долдугаар сарын 18, 19-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд болох аж. 

"Ёохор” наадмыг Хэнтий аймгийн Батширээт суманд жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тус сумын ИТХ 2015 онд тогтоол гаргажээ. Буриадын уламжлалт ардын тойрон бүжиг ёохорыг хадгалж хамгаалан хойч үедээ өвлүүлэх, албан болон албан бус сургалтыг өргөжүүлэх, ёохор бүжгийн хамтлагийг тодруулан алдаршуулах, дэмжих чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулж, утга соёлын өвийг баяжуулан хөгжүүлэх ажлыг тогтмолжуулан  аялал жуулчлалын томоохон ажил болж чаджээ.  

Энэ жил тав дахь удаагаа болох "Ёохор" наадмын үеэр эрдэм шинжилгээний хурал, хүчит бөхийн барилдаан, буриад сурын харваа, хатир жороо морьдын уралдаан, сээр цохих наадам зэрэг буриад ястны зан заншил, соёл, үндэсний спортын онцлогийг харуулсан тэмцээн уралдаан болох юм.

Зохион байгуулагч: Хэний аймгийн ЗДТГ, Батширээт сумын ЗДТГ, БОАЖГ

Зохион байгуулах хугацаа: долоодугаар сарын 18, 19-ний өдөр